Судалгааны арга: Ноолуур утсыг хоёр өөр ээрэх аргаар үйлдвэрлэж, сүлжмэл бүтээгдэхүүний хийсэн. Тэрхүү сүлжмэл бүтээгдэхүүний янз бүрийн хугацаанд (2 цаг, 3 цаг, 4 цаг, 5 цаг) өнхрөгч хайрцаг бүхий бүрзийлт шалгагч машин дээр туршилт хийсэн. Хоёр өөр аргаар ээрэх ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийг бүрзийлт үүсэх түвшинг, мөн хайрцагт элэгдэж үрэгдэх, хөвсгөр чанарыг туршилтын тоон өгөгдлийг харьцуулах замаар үнэлэв.
Судалгааны үр дүн: Босоо ээрэх аргаар үйлдвэрлэсэн ижил төрлийн ноолууран бүтээгдэхүүнтэй харьцуулахад мөлхөө ээрэх аргаар үйлдвэрлэсэн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний бүрзийлт үүсэх нь илүү тэсвэртэй байсан. Тодруулбал, 5 цагийн хугацаан дахь туршилтын дараа мөлхөө ээрэхээр ээрсэн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний үслэг, бөөгнөрөлтийн дундаж түвшин нь босоо ээрэх аргаар ээрэхээс ойролцоогоор нэг түвшингээр өндөр байсан бөгөөд бөөгнөрөлтийн туршилтын хайрцагт үрэгдсэн үслэг, ноосны ширхгийн жин нь бага байсан. Эдгээр ялгаанууд нь ээрэхийн хоёр аргын өөр өөр механизмтай холбоотой бөгөөд мөлхөө ээрэх процессын ширхэгтүүд нь эмх замбараагүй байдлаар байрладаг бөгөөд энэ нь бүрзийлтээс сэргийлэхэд тохиромжгүй байдаг. Гэсэн хэдий ч мөлхөө ээрэх аргын утас нь илүү нягт бүтэцтэй, захын ширхэгтийн үслэг бага байдаг тул бүрзийлт, үслэгжилтийг сайн эсэргүүцдэг.
Дүгнэлт: Адил түүхий эд, утасны эрч, сүлжмэл бүтээгдэхүүний бүтэц болон агших технологийн нөхцөлд ээрэхийн үйлдвэрлэлийн процесс нь ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний бүрзийлтийн шинж чанарт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Мөлхөө ээрэх нь ноолууран утсанд, ялангуяа амьтны гаралтай ширхэгтийн хувьд илүү тохиромжтой гэж үздэг.
Ноолуур сүлжмэл бүтээгдэхүүний бүрзийлтийн механизм
Ноолууран ширхэгт бол нэг төрлийн уурган ширхэгт, маш нимгэн хайрсан давхарга болон боловсорсон арьсан давхаргаас бүрдэг. Хайрсан давхарга нь цагариг хэлбэртэй, ширхгийн өнцөг нь жижиг, хялгасны голд нягт наалдсан байдаг, гадаргуу нь гөлгөр. Ширхэгтийн хайрсны эсрэг үрэлтийн коэффициент нь ширхэгтийн хайрсны чиглэлийн дагуу үрэлтийн коэффициентоос их байдаг тул ноолууран ширхэгтэд гадны хүч үйлчлэх үед ширхэг нь үргэлж хайрсны дагуу хөдөлж, ширхэгтүүдийн нийлбэр нь нягт орооцолдох шалтгаан болдог. Үүний үр дүнд бүтээгдэхүүний гадаргуу дээрх үслэг ширхгүүдийн нэг үзүүр нь гулсаж гарч, гадаргуу дээрх чөлөөт үзүүртэй ширхгүүдтэй хамт үслэг үүсгэдэг бөгөөд гадны хүчний нөлөөгөөр аажмаар бөөгнөрч, бөмбөлөг болдог. Ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн нь түүхий ноолуурыг ээрэн нарийн утас болгож сүлжиж, дараа нь агшилтыг арилгана. Сүлжилтийн үед агшилтын процесст ордог бөгөөд агшилтыг арилгах нь даавууг нягт, зузаан, хөвсгөр болгох зорилготой. Ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний онцлогоос хамаараад эдэлгээний явцад агшдаг бөгөөд дараагаар нь гадаргуу дээр үслэг үүсэж, бие биетэйгээ үрэлцэж, бөөгнөрч, орооцолдож, улмаар бөмбөлөг үүсгэдэг.
Бүрзийлт үүсэх үйл явц
Сүлжмэл бүтээгдэхүүнд гадны үрэлтийн хүч нь ширхэгтийн бат бөх чанар болон ширхэгт хоорондын үрэлтийн хүч эсвэл ширхэгтүүдийн нийлбэр хүчнээс их байвал ширхэгтийн үзүүрүүд нь ил гарч ирснээр гогцоо болон гадаргууд хөвсгөр үс үүсдэг, үүнийг бүрзийлт гэж нэрлэдэг.
Хөвсгөр үс нь тодорхой урттай ил гарсны дараа тодорхой зайд үрэлт үүсэж үрэлтээр орооцолдож, олон удаа сунах, агших үед үүссэн үс нь том биш бөгөөд зангилаа үүсгэдэггүй. Ширхэгтийн нэг үзүүр нь бүтээгдэхүүний утаснуудад байх ба нөгөө үзүүр нь бүтээгдэхүүний гадаргууд ил гарч, бөмбөлөг үүсгэдэг бөгөөд үүнийг филийн буюу бүрзийлт гэж нэрлэдэг. Бүтээгдэхүүн үргэлжлүүлэн үрэлцэж бөөгнөрсөн үслэгийг холбосон ширхгүүд нь дахин дахин сунгагдаж, хөдөлгөөнд орж унадаг.
Бүтээгдэхүүн үргэлжлүүлэн үрэлцэхэд татагдах зууралдах зэрэг хөдөлгөөний улмаас бүрзийлтийн унах шалтгаан болдог.
Доорх зурагт үзүүлснээр ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний бүрзийлт үүсэх үйл явцыг ойролцоогоор дараах үе шатуудад хувааж болно.
Зураг 1 ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний бүрзийлт үүсэх үйл явц
Ноолуур сүлжмэл бүтээгдэхүүний бүрзийлтийн механизм, процессын судалгаа, шинжилгээ нь ноолуурын бүрзийлтийн асуудлыг шийдэх үндэс, суурь юм.
Судалгааны үр дүнд
① Ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийг бүрзийлт үүсэх үйл явц нь ширхэгт хөвсийж ил гарах, хөвсгөр ширхэгт нь бөмбөлөг болж орооцолдох, бөмбөлөг нь унах гэсэн гурван үе шатанд хувааж болно.
② Туршилтын хугацаа 6 цаг үргэлжилсэн бөгөөд ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний гадаргуу дээр бүрзийлт үүсэж эхэлсэн.
③ Ноолууран бөмбөлгийн тоо хамгийн ихдээ хүрэх хугацаа нь нэг бөмбөгний жин хамгийн ихдээ хүрэх хугацаа хоорондоо нийлэхгүй байсан.
Туршилт
Ижилхэн 100% цэвэр ноолууран түүхий эд ашиглан 76.8текс 4 өнгийн (улаан, хар, саарал, шаргал) утсыг босоо болон мөлхөө ээрэх хоёр өөр аргаар ээрч адилхан сүлжмэлийн машин дээр ижилхэн нягтай болон хэмжээтэй 8 төрлийн сүлжмэл даавууны дээж гарган авсан.
Ижил нөхцөлд агшилтыг арилгах боловсруулалт хийсний дараа YG511N загварын бөөгнөрөл үүсэх туршилтын төхөөрөмж дээр 2, 3, 4, 5 цагийн туршилтыг хийсэн. Энэхүү бөөгнөрөл үүсгэх туршилтын төхөөрөмж нь сийрэг ноосон сүлжмэл бүтээгдэхүүн болон бусад бөөгнөрөлд өртөмтгий даавуунуудыг өнхрүүлж үрэлтийн туршилт хийхэд зориулагдсан бөгөөд даавууны бөөгнөрлийн төвшнийг даралтгүй нөхцөлд үнэлэхэд ашигладаг.
Төхөөрөмж нь голчлон суурь хавтан, мотор, бүрзийлт үүсгэгч хайрцаг болон тоолуур, автомат зогсоох төхөөрөмжөөс бүрддэг. Цахилгаан хөдөлгүүрийг мотороор дамжуулан удаашруулж, бүрзийлт үүсгэх хайрцгийг жигд хурдтайгаар эргүүлдэг. Хайрцгийн их бие нь олон давхаргат нийлмэл материалаар хийгдсэн бөгөөд бат бөх, удаан эдэлгээтэй байхаас гадна дотор хана нь 3.2 мм зузаантай импортын резинээр доторлосон. Эргэлтийн тоог дурын байдлаар тохируулж болно. Бүрзийлт үүсгэх хайрцаг урьдчилан тохируулсан эргэлтийн тоонд хүрэхэд автоматаар зогсоно.
Туршилтын зарчим:Тогтсон арга болон туршилтын тоон өгөгдлийн дагуу ноолууран сүлжмэл даавууны дээжийг полиуретан хуванцар хоолойд хийж, резинээ үйсэн доторлогоотой эргэдэг дөрвөлжин модон хайрцагт өнхрүүлнэ. Тодорхой гэрэлтүүлгийн нөхцөлд дээжийг стандарт дээжтэй харьцуулж, үрэлтийн зэрэглэлийг үнэлнэ.
Туршилтын бэлтгэл:Дээж авах: Дээжээс тус бүр нь 125мм×125мм хэмжээтэй 4 сорьцыг хайчилж, дээж тус бүр дээр даавууны урвуу болон уртааш чиглэлийг тэмдэглэнэ. Үнэлгээг харьцуулахад дээж тус бүр 125мм×125мм хэмжээтэй өөр дээжийг хайчилж авсан байх шаардлагатай.
Дээжийн тоо:Хоёр дээж авч, дээж бүрийн урд талыг дотогшоо нугалж, ирмэгээс нь 6 мм зайд оёж дунд нь гуурс гүйхээр хоолой үүсгэнэ. Мөн даавууны чиглэл нь уртын чиглэлтэй тохирч байх ёстой. Өөр хоёр дээж авч, тэдгээрийг дотогшоо нугалж, дээжийн захыг оёж, нугалах чиглэл нь даавууны хөндлөн чиглэлтэй тохирч байх ёстой. Зураг 2-г харна уу.
Зураг 2 Оёдлын загвар
Загвар суурилуулах:Даавууг оёсны дараагаар туршилт хийсэн талыг гадагшаа харуулан эргүүлнэ. Дээжийн захын оёдлын ирмэгийг салгаж, полиуретан дээж авах хоолойд жигд байрлуулна. Дээж сулрахаас сэргийлэхийн тулд дээжний ирмэгийг скочоор тогтоож (дээжийн хоолойны урт нь 1.5 тойргоос хэтрэхгүй), полиуретан хоолойн хоёр үзүүрт 6 мм-ийн зай үлдээнэ. Дээжийг бэхлэх скоч бүрийн урт нь полиуретан хоолойн тойргийн 1.5 дахин ихгүй байна. Зураг 3-т үзүүлсэн шиг.
1-Туршилтын дээж 2- Оёдлын утас 3- Полиуретан дээж авах хоолой 4- Скоч
Зураг 3 Суурилуулалтын схемийн жишээ
Туршилтын дараалал
①Туршилтын өмнө туршилт хийх хайрцаг цэвэр байх ёстой бөгөөд туршилтанд нөлөөлж болзошгүй богино утас болон бусад зүйлс үлдээхгүй.
②Дөрвөн ширхэг суурилуулсан дээжийн хоолойг ижил туршилт хийх хайрцагт хийж, хайрцгийн тагийг сайтар таглаж, тоолуурыг шаардлагатай эргэлтийн тоонд тааруулна.
③Туршилтын тогтсон нөхцөлийн дагуу 2, 3, 4, 5 цагийн турш босоо болон мөлхөө ээрэх аргаар ээрсэн утсаар сүлжсэн ноолууран сүлжмэл даавууг бүрзийлт шалгах хайрцгаар дээр тус тус туршсан.
④Машин тааруулсан эргэлтийн тоонд хүрж зогссон үед дээжийг гуурснаас авч, оёдлыг задлан, дээжийг тэнийлгээд, үнэлгээний хайрцагт байгаа стандарт дээжтэй харьцуулж, дээж бүрийн бүрзийлтийн зэргийг үнэлж, хамгийн ойрын 1/2 оноогоор илэрхийлнэ.
Бүрзийлтийн үнэлгээ
Үнэлгээний арга нь хэмжилтийн арга болон түүврийн харьцуулалтын аргыг хослуулан хэрэглэсэн. Хэмжилтийн арга нь даавуунд унасан бөмбөлгийн жинг жинлэхийг хэлнэ. Дээжийг харьцуулах арга нь дээжийн үрэлцэх түвшнийг тодорхойлохын тулд даавууг стандарт дээжтэй харьцуулах явдал юм. Бөөгнөрлийг 5 түвшинд хуваадаг. Түвшин бага байх тусам даавууны үрэлт илүү их, түвшин өндөр байх тусам үрэлтийг эсэргүүцэх чадвар илүү сайн байдаг. Үнэлгээний харьцуулсан аргыг ашиглахдаа үнэлгээний хайрцгийг ашиглах ёстой байдаг.
Үнэлгээний арга зүй
① Ажиглагчийн нүд ба дээжийн хоорондох зай 300-500 мм байна.
② Туршилтын дээжийг зүүн талд, эх дээжийг баруун талд байрлуулна.
③ Шинжилгээний дээжийн зэрэглэлийг 5-р зэрэглэлээс (бөогнөрөлгүй) 1-р зэрэг (маш хүнд) хүртэл үнэлнэ. Хоёр түвшний хооронд байвал дунд түвшин гэж үзнэ. Харааны тайлбарын үнэлгээг 1-р хүснэгтэд үзүүлэв.
④Туршилтын үр дүн нь 4 ширхэг дээжний дундаж үзүүлэлт.
⑤ Үнэлгээг нэгээс олон ажиглагч хийж, даавууны гадаргуу муудсан тохиолдолд мэдэгдэнэ.
Хүснэгт 1 Бүрзийлтийн зэрэглэлийн үнэлгээний үндэс
Үнэлгээний үр дүн
Дээжний үрэлтийн зэргийг дөрвөн дээжийн дундаж утга (зэрэг) утгаар илэрхийлэгдэнэ.
Дундаж утгыг тооцоолж, аравтын бутархайн хоёр дахь орон хүртэл дугуйлна.
Хэрэв аравтын бутархай нь 0.25-аас бага буюу тэнцүү бол доод зэрэглэл рүү шилжинэ (жишээ нь, 2.25 нь 2 дугаар зэрэг болно). Хэрэв 0.75-аас их буюу тэнцүү бол дээд зэрэглэл рүү шилжинэ (жишээ нь, 2.85 нь 3 зэрэг болно). Мөн хэрэв 0.25-аас их бөгөөд 0.75-аас бага бол 0.5 зэрэглэл болно. Энэ туршилтын үнэлгээний үр дүнгийн өгөгдлийг Хүснэгт 2-т үзүүлсэн шиг бүртгэнэ.
Хүснэгт 2 Ноолууран сүлжмэл даавууны бүрзийлт, бөмбөлгийн зэрэглэлийн үнэлгээний үр дүн
Хүснэгт 2-оос харахад туршилтын эргэх тоо нь адилхан босоо ээрэхээр ээрсэн ноолууран сүлжмэл даавуу нь мөлхөө ээрэхээр ээрсэн ноолууран сүлжмэл даавуунаас илүү сайн байна. 5 цагийн турш туршилт хийсэн даавууг жишээ болгон авч үзвэл, мөлхөө ээрэх аргаар ээрсэн ноолууран сүлжмэл даавууны дундаж бүрзийлт нь босоо ээрэх аргаар ээрсэн ноолууран сүлжмэл даавууныхаас ойролцоогоор 1 түвшнээс буюу 2 дахин их байна. Туршилтын хайрцагт унасан бөмбөлөг болон ноолууран ширхэгтийн жин нь мөлхөө ээрэх аргаар ээрсэн дээжээс босоо ээрэх аргаар ээрсэн дээжний жинг харьцангуй бага байсан.
Дүгнэж хэлэхэд
Ширхэгт түүхий эд, утаснуудын хэмжээ, сүлжмэл бүтээгдэхүүний бүтэц, агшилтын үйл явц болон бусад нөхцлүүд ижил байх үед ээрэх процесс нь ноолууран сүлжмэл даавууны бүрзийлтийн шинж чанарт ихээхэн нөлөөлдөг бөгөөд энэ нь мөлхөө ээрэх болон босоо ээрэх янз бүрийн ээрэх механизмтай холбоотой байдаг.
Мөлхөө ээрэх нь ноолуур ялангуяа амьтны гаралтай ширхэгтээр сүлжмэл утсыг ээрэхэд илүү тохиромжтой ээрэх арга юм. Ерөнхийдөө утасны ширхгийн бүтэц нь шулуун байх тусам даавууны үрэлтийг эсэргүүцэх чадвар илүү сайн байдаг.
Мөлхөө ээрэхийн утаснууд нь эмх замбараагүй байрлалтай байдаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний бүрзийлтийг эсэргүүцэх чадамж муу боловч босоо ээрэх аргаар ээрсэн утастай харьцуулахад мөлхөө ээрэхээр ээрсэн утас нь нягт бүтэцтэй бөгөөд утаснуудын гадаргүй дээр ширхэгт бага үсэрхэг. Энэ бүтэц нь ноолуурын бүрзийлтийг эсэргүүцэх чадвар өндөр.