Ээрэх машин

Ээрэх машин

Ээрэх машин

Ээрэх гэдэг энэ ширхэгт материалыг уртын дагуу жигд сунгаж эрч өгч боловсруулах нарийн төвөгтэй үйл явц юм.

Ээрэх процессын эцсийн зорилго нь загварын хэрэгцээ шаарлагад нийцсэн өнгө, жигд байдал, эрч, уян хатан болон бат бөх чанар зэрэг дээд зэргийн утас үйлдвэрлэх үйл явц юм.

Нэг тонн түүхий ноолуурыг бүдүүн ширхэгтэй ээрэх системээр утас болгосноор тухайн түүхий ноолуурын үнэ цэнэ нь 20 орчим хувиар өсөх боломжтой байдаг.

Бүдүүний буюу аппаратын самнах, ээрэх системийн үйл явц нь харьцангуй богино бөгөөд үүнд: ялгах, угаах (Задлах, сэгсэрч сэмлэх, угаах, хатаах хосолсон машин гэх мэт), нүүрстөрөгчжүүлэх, ноос холих, тослох, самнах, ээрэх, давхарлах, ороох.

Нарийн ээрэх машин

Өмнөх үйл явцтай уялдуулан ноосон ээрэх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд дараах зүйлс орно: будах тоног төхөөрөмж, автомат холих машин, самнах машин, мөлхөө ээрэх машин, давхарлах ороох машин, ороох машин.

Ээрэх үйлдвэр нь сүлжих болон нэхмэлийн үйлдвэрлэлийн сүлжээний хамгийн чухал хэсэг бөгөөд дэвшилтэт тоног төхөөрөмж, чадварлаг боловсон хүчин шаарддаг.

Бид үйлдвэрлэлийн шугамын төлөвлөлтөөс эхлээд тоног төхөөрөмж оруулах заавар болон үйлдвэрлэлийн өмнөх дагалдах хэрэгсэл, зэрэг бүх талын туслах үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Ээрэх тоног төхөөрөмж, ялангуяа нарийн ээрэх машин, холих машин, самнах машин зэрэг үйлдвэрлэлийн үндсэн гурван тоног төхөөрөмжийн тухайд бид үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, сургалт семинар чиглэлээр арвин туршлагатай бөгөөд дараах загварын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Мөлхөө ээрэх машин (YLSM03) нь ноос, ноолуур, туулайн хилэн, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, холимог ширхэгт болон бусад бүх төрлийн байгалийн болон химийн ширхэгтийг ээрч 6-48 номерын сүлжмэлийн болон нэхмэлийн утас гарган авах боломжтой.

Холих машин (YLBM01 загварын дугаартай ) янз бүрийн угаасан ноос, ноолуур, химийн ширхэгтүүдийг задлах, холих, цэвэрлэх, зөөлрүүлэх, тослог чадварыг нэмэгдүүлэх, цахилгаанжилтыг арилгах болон багасгах зорилгоор зохих хэмжээний эмульсжүүлсэн тос (ноосны тос) нэмэхэд тохиромжтой. Ингэснээр дараагийн процессуудад самнах болон ээрэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд тусалдаг.

Санах машин (YLCM01) холионд бэлтгэгдсэн ширхэгт материалыг уртын дагуу жигдрүүлж, самнаж цувимал гаргаж авах, дараагийн дамжлаг буюу ээрэх машинд жигд цувимлаар хангах үүрэгтэй тоног төхөөрөмж юм. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага үйлдвэрийн талбай зэргээс хамаарч бид төрөл бүрийн загваруудыг санал болгох боломжтой.

Биднийг дагах
Copyright @ 2024 Suzhou Youlian Textile Equipment Technology Co., Ltd.