Ноосон ээрмэл (цэвэр ээрмэл, холиотой ээрмэл, функциональ ээрмэл ) утасны нарийсалтын тоо нь жигд болон жигд бус мөн жигд эрчтэй болон жигд бус эрчтэй, бат бөхийн хувьд даац сайтай, даац муутай гэх мэт онцлогтой.
Тайлбар: Функциональ ээрмэл(тусгай зориулалтын ширхэгт орсон), холиотой ээрмэлд манай компаний ээрмэлийн тусгай зориулалтын гол утас суурилуулсан байх шаардлагатай.
Хэрэглээ: Ноос, ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, амьтны гаралтай болон байгалийн мөн бүх төрлийн холимог ширхэгт түүхий эдээр сүлжмэлийн болон нэхмэлийн зориулалттай утас ээрэхэд тохиромжтой.
Хэрэглэгчийн танилцуулга : Nanguan Technology (M.ORO Cashmere)-ийн толгой компани нь ноолуурын алдартай хот болох Хэбэй мужийн Цинхө хот дахь тэргүүлэгч аж ахуйн нэгж болох ЮТЭНГ кашмер юм. Уг компани нь жилд ойролцоогоор 1500 тонн ноолууран утас үйлдвэрлэдэг Хятадын шилдэг 5 ноосон ноолууран утас үйлдвэрлэгчийн нэг. M.ORO Cashmere нь өндөр гарцтай, сайн чанарын утас үйлдвэрлэж чадсанаар Хятадын ноолууран утас үйлдвэрлэгч тэргүүлэгч компаниудын нэг болсон билээ.
Хэрэглэгчийн танилцуулга : Toyobo Textile., Ltd нь 1882 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төв байр нь Осака хотод байрладаг. Японы нэхмэлийн салбарт тэргүүлэгч компанийн хувьд Тоёобо нь зөвхөн уламжлалт нэхмэлийн салбарт тэргүүлэгч төдийгүй мөн орчин үеийн технологийн салбарт, анагаах ухаан, байгаль орчин, сав баглаа боодол зэрэг олон салбарт үйл ажиллаг нь тасралтгүй өргөжин тэлсээр байна. Ялангуяа Тоёобо нь ээрэхийн үйлдвэрийг хадгалж буй цөөн тооны аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд нэхмэлийн салбарт өөрийн өвөрмөц байр суурь, нөлөөг харуулсан цөөн тооны компаниудын нэг төлөөлөл юм.
Хэрэглэгчийн танилцуулга : SE IN Textile нь Өмнөд Солонгост төвтэй, өндөр чанартай нэхмэлийн үйлдвэрлэл, судалгаа, боловсруулалтад голлон анхаардаг нэхмэлийн нэр хүндтэй компани юм. SE IN Textile нь Солонгосын болон дэлхийн нэхмэлийн зах зээлд чухал байр суурь эзэлдэг бөгөөд өндөр чанартай бүтээгдэхүүн, дэвшилтэт технологиор алдартай.
байгаль орчинд ээлтэй байх үзэл баримтлалд анхаарлаа хандуулж Youlian компани мөлхөө ээрэх машиныхаа ихэнх эд ангиудыг нэгдмэл загвартай болгосон. Ингэснээр амархан элэгдэлд ордог эд ангиудыг багасгах боломжтой. (Хөдөлгүүрийн ремен гэх мэт тогтвортой бус материалын хэрэглээг багасгах зэрэг). Удирдах боломжтой эрчим хүчний тоног төхөөрөмжөөр дамжуулан нийт тоног төхөөрөмжийн тогтвортой ажиллагааг хангахын зэрэгцээ эд ангийн насжилтыг сайжруулахын тулд автоматжуулалтын системийг нэвтрүүлсэн.
● Эрчим хүчний хэрэглээ багаБүрэн ээрэхийн машины жилийн дундаж эрчим хүчний хэрэглээ нь ойролцоогоор 10 кВт бөгөөд энэ нь ижил төстэй загвартай ээрэхийн машинтай харьцуулахад эрчим хүчний хэрэглээг 30 гаруй хувиар бууруулах боломжтой юм. Моторын эрчим хүчний хэмнэлт нь GB 18613-2020: YE4 (ISO IE4 түвшинд нийцсэн) хамгийн өндөр түвшний шаардлагыг хангасан.
● Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахҮйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан бид төхөөрөмждөө нүүрстөрөгчийн буюу хүлэмжийн хийн ялгарлыг бодит цагийн бүртгэлд оруулахад анхаарлаа хандуулж, үнэлгээ хийж байна. Одоогийн байдлаар энэхүү төсөл нь хэрэглэгчийн хэрэглээний хувилбаруудыг судлах, нэгтгэн тооцоолох стандартыг журамлан сонгох шаардлагатай хэвээр байна. Үүний тулд бид ээрэхийн машинуудаа бүрэн автомат болгохоор хичээж ажилласаар байна.
Манай тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа, хэрэглэгч тоног төхөөрөмжийг албан ёсоор ашиглахаас өмнө манай инженерүүд асаах, унтраах, машины үйл ажиллагааны горим сонгох гэх мэт үйл ажиллагааны үндсэн чиглэлийн сургалт явуулан мөн ажилтнууд бие даан ажиллах чадвартай болсон эсэхэд хянал тавина.
● Үйл ажиллагааны ахисан түвшний сургалтНоос ээрэх болон өөр янз бүрийн ширхэгт ээрэхэд төрөл бүрийн процессын тоон үзүүлэлтүүдийг шаарддаг. Иймээс үйлчлүүлэгчдийн үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулахад туслах, тоног төхөөрөмжийн янз бүрийн процессын тоон үзүүлэлтүүдийн тохиргоог тааруулах.
Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахын тулд өдөр тутмын засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээг хэрхэн зөв хийх талаар хэрэглэгчдэд сургалт явуулах.
Бид үйлчлүүлэгчдэд тулгарч буй нийтлэг асуудал, шийдлүүдийг танилцуулж, асуудлыг хурдан шийдвэрлэхэд нь тусалдаг. Үүний зэрэгцээ манай тоног төхөөрөмж нь холын зайнаас техникийн алдааг оношлох, засварлах боломжтой (программын бус гэмтэл засвар) бөгөөд бид хэрэглэгчдэд энэхүү алсын зайнаас техник хэрэгслийг хэрхэн ашиглах засварлах талаар сургалт явуулна. Ковид-19 дэгдэлтийн гурван жилийн хугацаанд бид Солонгос, Япон хэрэглэгчдэд дотоодын олон асуудлыг шийдвэрлэхэд нь тусалж, тэдний талархлыг хүлээсэн ариун туршлагатай.
● БусадБүтээгдэхүүний катологи дотроос та өөрт хэрэгтэй байгаа ком эд анги эсвэл туслах сэлбэг хэрэгслийн тусгай код дугаарыг бидэнд илгээх боломжтой.